Өнгөрөгч долоо хоногт Европын бүх сонин хэвлэлээр Европын холбооны ирээдүйн тухай нийтлэгдсэн бөгөөд энэхүү нийтлэлүүдэд хариу болгож тэрбээр тус мэдэгдлээ хийсэн юм. Мөн Германы төв банкны тэргүүн Иенс Видман хэлэхдээ “Грекийн төлөх ёстой 109 тэрбум евро тус оронд хүнд цохилт үүсгэсэн. Энэ нь цаашлаад Европын бүсийн бүхий л орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болно” гэсэн билээ. “Европын орнуудын удирдлагууд бидний хэрэгжүүлж байгаа бодлогыг ойлгохгүй, нийт ард иргэдийг түгшээхээр мэдээллийг хийгээд байгаад би сэтгэл дундуур байна” гэж Вольфганг Шойбль өнгөрөгч долоо хоногт Франкфуртэд хийсэн мэдэгдэлдээ онцолсон юм. Европын холбооны эдийн засагчдын нотолж байгаагаар Польш улс коммунист дэглэмээсээ салаад эдийн засаг нь дөнгөж сэргэж байтал Грект тохиолдсон шиг эдийн засгийн эрчимтэй уналт, ажилгүйдлийн хэт өсөлт зэрэг нь тус улсад сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг удаа дараа нотолсоор байна. “Хүмүүс яагаад тухайн үеийн зүүн Германыг төсөөлж болдоггүй юм бэ. Тухайн үед дөнгөж нэгдэж байтал иймэрхүү сөрөг талууд ажигдлагдсан шүү дээ. Тэглээ гээд одоо дордсон юм алга гэж” Вольфганг Шойбль мэдэгдлээрээ няцаасан юм. 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа зүүн Германы эдийн засаг бараг бүхэлдээ уналтанд орсон бөгөөд ажилгүйдэл хамгийн өндөр төвшиндөө хүрч, хувийн секторүүд бүхэлдээ дампуурч байсан ч баруун Германы тусламжтайгаар энэ хямралаасаа гарч чадсан юм. Гэсэн хэдий ч Европын орнууд нэгдэж нэгдсэн мөнгөн тэмдэгтэд шилжсэнээр зүүн Герман хөгжлөөрөө ч, эдийн засгийн боломжоороо ч баруун Германы доор байсаар байгаа билээ.
Грект үзүүлсэн тусламж Европын холбоог ганхуулахгүй
“Грект үзүүлсэн тусламж Европын холбоог ганхуулахгүйгээр барахгүй Европын улс орнуудад тийм ч сөргөөр нөлөөлөхгүй” гэж Германы Сангийн сайд Вольфганг Шойбль өнгөрөгч бямба гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Б.БОЛОРСҮХ