“Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгоно

Хуучирсан мэдээ: 2017.02.20-нд нийтлэгдсэн

“Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгоно

Өнгөрсөн долоо хоногт авсан мэдээллээр нийт 103 мянга гаруй ахмад настан “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаад байсан. Тэгвэл өнөөдрөөс ахмад настнуудад хишиг хүртээж эхлэх нь.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд руу ахмадын настнуудын хишгийг шилжүүлжээ. 

Харьяа халамжийн баг, хороондоо бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг өнөөдрөөс эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар олгоно.

“Насны хишиг”-ийг хуучин данс болон тэтгэврийн дансанд нь олгохгүй байгаа бөгөөд уг мөнгийг тэтгэврийн зээл болон зээлийн хүүнд суутгахгүй гэсэн Засгийн газрын шийдвэртэй холбоотой аж.

Сар шинийн баярын өмнө 65-аас дээш насныханд тэтгэврээс нь гадна “Насны хишиг” хүртээж байх хуулийг УИХ-аас баталсан. Хуулийн дагуу ахмад настнуудыг харьяа баг, хороон дээр нь бүртгэж, хишиг олгох ажлын бэлтгэлийг улс даяар хийсэн. Улсын хэмжээнд 121 мянга гаруй ахмад настан хишиг хүртэхээр тооцоо гаргаж, 20,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан билээ.

Сануулахад, 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заасан байгаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж