Баярын өдрүүдээр хот хоорондын чиглэлд зорчигч урсгал нэмэгддэгтэй холбогдуулан аймгийн авто тээврийн төвөөс бэлтгэл бэлэн байдлыг хангаж нэмэгдэл автобус явуулахаар зохион байгуулалт хийсэн байна.
Тухайлбал хот хоорондын чиглэлд өглөө 9-17:30 цагийн хооронд 9 гаралтаар 9 автобус явдаг байна. Үүнийг баярын өдрүүдэд 10 гаралт болгож нэмэгдүүлж, 18 цагаас автобус явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Харин хотын доторх үйлчилгээнд 34 автобус 4 чиглэлд, 340 гаруй суудлын авто машин өглөө 8-22 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ.
Мөн баяр ёслолын өдрүүдэд хулгайн тээвэрлэлт батлагдсан үнэ тарифыг нэмэгдүүлж иргэдийг хохироох зөрчил дутагдал гардаг. Иймээс хөдөө орон нутгийг зорих иргэд баталгаатай албан ёсны бүртгэлтэй ААН-ийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй гэдгийг авто тээврийн төвөөс сануулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN