Саран дээр сүйрэл болсон уу?

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Саран дээр сүйрэл болсон уу?

Сарны нөгөө талаас Lunar Reconnaissance Orbiter (LRO) аппаратын авсан зураг одон орон судлаачдын гайхшралыг төрүүлсэн тухай INFOX.ru мэдээлэв. Ер бусын эрвээхэй хэлбэрийн тогтоц эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа бөгөөд ямар нэгэн хурц үзүүртэй биет хүчтэй унасан тохиолдолд ийм хэлбэр үүсч болох ажээ.

Энэ нь ямар нэг солир эсвэл саяхан ямар нэг биеттэй мөргөлдсөн байж болох тухай эрдэмтэд таамаглаж байна. 85 метрийн диаметр бүхий энэ тогтоц ямар нэгэн цохилтоос үүссэн гэхэд хэт том байгаа юм. Аризонагийн их сургуулийн одон орон судлаач Жеймс Эшли саран дээр ажилладаг аппарат мөргөсөн гэж үзэхэд боломжгүй байгаа тухай хэлсэн бөгөөд дахин нягтлан судлах шаардлагатай гэжээ. Тиймээс эрдэмтэд нарны гэрэл тод туссан үед дахин зураг авахаар төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж