Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан их цэвэрлэгээг байгууллага, хамт олон хийж байна. Амралтын өдрүүдэд олон газар гаднах тохижилтын нийтийн их цэвэрлэгээнд гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүрэгт нийтийн их цэвэрлэгээг өчигдөр зохион байгуулжээ. Дүүргийн их цэвэрлэгээнд 1130 аж ахуйн нэгж байгууллага, Ерөнхий боловсролын 18 сургууль, 12 их дээд сургууль, 11 цэцэрлэг, 79 төрийн байгууллагууд ажилтнууд хамрагдаж, 121.7 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн цэвэрлэгээнд 81 зам талбайн үйлчлэгч ажиллаж явган хүний замын 18000м2 талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.
Ч.БОЛ