Хуучирсан мэдээ: 2017.02.17-нд нийтлэгдсэн

LIVE: Монгол – Иран

Ираны Керманшах хотод өчигдөр /2017.02.16/ чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлсэн билээ. 200 орноос шилдэг найм нь уригддаг тус тэмцээнд манай улс "В" хэсэгт өрсөлдөж байна. Энэ цагт Монгол-Ираны барилдаан болж байгаа бөгөөд тэмцээнийг https://unitedworldwrestling.org-с шууд үзнэ үү.

Шилдэг багууд уригдан оролцдог уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан

Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр хожиж, эхний хожлоо аваад байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө Туркийн багтай барилдаж, 5:3-аар ялагдлаа. Өнөөдөр манай баг хэсгийн сүүлийн барилдаанаа Ирантай хийж байна. "В" хэсэгт Иран хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Турк, Монгол нэг хожил, нэг хожигдолтой удаалж буй. Харин Энэтхэг хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдэж байна.

65 кг: Б.Батмагнай Ираны бөхийг 4:3-аар яллаа. 2017.02.17

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж