
"Нок-Тен" шуурга Хайнань аралд баасан гаригийн орой орж ирсэн бөгөөд Хятадын байгалийн гамшигтай тэмцэх төрийн албаны мэдээгээр арлын баруун хойд хэсэгт 148 байшин эвдэрч гэмтсэн ба нэг хүн гэмтсэн байна.
Одоо "Нок-Тен" шуурга Тонкины булангаар дамжин Вьетнамын эргийн зүг 102 км/цагийн хурдтай явж байна. Вьетнамын эрэг орчмоос 300 мянган хүнийг нүүлгэжээ.
"Нок-Тен" гэх халуун орны далайн шуурга долдугаар сарын 22-нд Филиппиний зүүн хэсэгт үүссэн байна. Японы цаг уурын алба түүнийг далайн хар шуурганы зэрэглэлд оруулжээ. Долдугаар сарын 27-нд шуурга Филиппиний хойд хэсгин Лузон арлыг дайран өнгөрсөн ба энэ үеэр 50 хүн амь үрэгдэж, 25 хүн сураггүй болжээ.