Монголчууд АНУ-д хэзээ визгүй зорчдог болох вэ? Энэ асуултад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жонатан Стюарт Эдлтон хариулахдаа ”Тухайн орны АНУ-д зорчих хүсэлт гаргасан иргэдийн 95 хувийн виз гардаг болсон нөхцөлд АНУ-д визгүй зорчих тухай асуудал хөндөгдөж болно. Монголын хувьд нийт хүсэлт гаргасан иргэдийн 30 хувьд виз гарч байна. Үүнийг 50 хувьд хүргэхийн төлөө байна” гэжээ.
Иймд монголчууд АНУ-д визгүй зорчих асудлыг хөндтөл урт хугацаа байгаа бололтой.
Д.ОЮУН