Та амралтын өдрүүдэд юу үзэхээр төлөвлөсөн бэ? Тэгвэл ням гаригийн энэ өдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт А.Хачатурян "Спартак" балетыг тоглох юм байна. Мөн сар шинийн баярын өмнө Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид "Мял богдын намтар" жүжгийг тоглож байгааг дуулгахад таатай байна.
Ингээд өнөөдрийн үзвэрийн хуваарийг хүргэе.
УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид бичин жилийн сүүлийн тоглолтоо Дэлхийн алдартай балетуудын нэг А.Хачатурян "Спартак" балетыг тоглох юм байна. Театрын уран бүтээлчид сонгодог урлагийг шимтэн үздэг үзэгч түмэндээ сар шинийн өмнөхөн алдарт "Спартак" балетыг тоглох гэж байна.
2.19-ний 17 цагт Дэлхийн шилдэг балетуудын нэг А.Хачатурянийн "Спартак" балет.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
"Бүүвэй" уянгын драмын жүжиг
2 сарын 19-нд 18:00 цагт ганцхан удаа.
Энэ жүжгэнд хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулаж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.
Жүжгийн найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СГЗ Л.Балхжав ажилласан.
ГОЛ ДҮРҮҮДЭД:
МУАЖ С.Сарантуяа
СТА Г.Амгаланбаатар
СТА Б.Одончимэг
СТА Ц.Цэрэнболд
Г.Дөлгөөн-Аюуш нар тоглоно.
УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР
II.19-ний 17.00 цагаас “Мял богдын намтар” жүжгийг тоглоно.
Жүжгийн үйл явцын тухай өгүүлэхэд. Төвдийн цаст нэгэн гацаанд баян худалдаачин Шаравжанцангийнх хүү Тойвгоо, охин Бидагийн хамт амьдран сууна. Хүүг долоон нас хүрэхэд эцэг нь насан эцэслэж, ээж Нянца Гаржан хоёр хүүхдийн хамт бэлэвсэрнэ. Эцгийн эд баялаг авга ах түүний эхнэрийн мэдэлд очиж тэд явуугийн дээдийг зовлонгийн ихийг амсана. Энэ байдлыг тэвчишгүй учир хүү Тойвгоог хараалч болгохоор алсад морьдуулна. Хас бөгжит хилэнт хаанд Юндэн Тожил шавь оруулснаар хараалыг хүчтэй хийж авга ахын хүүгийн хурим найран дээрх 35 хүний амийг авч одно. Гэвч өшөө хорслоо тайлсан Тойвгоо үйлдсэн хилэнцэт нүглийн үрийг хар толгойдоо үүрч сэтгэл нь асар ихээр шаналан зовно. Тэр Марва Лозава багштай учрах гээд үйл явдал өрнөх юм.
Ч.БОЛ