Ж.Алтанцэцэгт төрсөн өдрийн мэнд хүргэе!

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Ж.Алтанцэцэгт төрсөн өдрийн мэнд хүргэе!

Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн 38 насны төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Гэхдээ тэрбээр төрсөн өдрийн баяраа өнөөдөр орой тэмдэглэх гэнэ. Учир нь дуучин бүсгүй Увс аймгийн 80 жилийн ойн баяр наадмыг үзэж сонирчихоод өнөөдөр орой Улаанбаатарт эргэн ирэх ажээ. Тэрбээр рок, попынхон болон найз нөхдийн хүрээнд төрсөн өдрийн баяраа тэмдэглэхээр төлөвлөөд буй гэнэ.

Сонирхуулахад, түүний хамгийн дурсамжтай төрсөн өдөр нь хоёр жилийн өмнө тохиосон бөгөөд тухайн үед нөхөр нь түүнд дуу бичлэгийн студи бэлэг болгон өгч байсан юм. Харин энэ жилийн төрсөн өдрийн бэлгээ өнөөдөр орой задлах гэнэ. Түүнд аз, жаргал, уран бүтээлийн амжилт хүсье!

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж