Соёолонгийн түрүүг суудлын автомашинаар байлав

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Соёолонгийн түрүүг суудлын автомашинаар байлав

Хүннү гүрэн үүсч, тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Ардын хувьсгалын
90 жилийн ойтой зэрэгцсэн наадамд сүр нэмж олон аймгийн ойн баярууд
тохиосон нь энэ жилийн баяр наадмын онцлог байв. Тэдгээр аймгуудын нэг
нь Дархан-Уул аймаг. Одоогоос 50 жилийн өмнө бууриа тавьж байсан Дархан
хот байгуулагдсаны 50 жилийн ойн баяр энэ сарын 21-23 өдөрүүдэд ёслол
төгөлдөр болж өнгөрсөн юм. Ойн баяраар Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн,
БОАЖ-ын сайд Л.Гансүх нар болон аймгийн удирдлагууд баяр хүргэн
хүндэтгэл үзүүлж, баяр наадмын үйл ажиллагаанд оролцсон. Тус аймаг ойн
баяраа тохиолдуулан олон бүтээлч ажлуудыг хийсэнд зочид төлөөлөгчид ихэд
ам сайтай байлаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга
Б.Мягмардаш соёолон насны түрүү морины хүүхдүүдийг “Монгол хүүхэд 2020”
цом, батламж, 20 мянган төгрөгөөр урамшуулж, соёолон насны түрүүг
“Nissan” маркын суудлын авто машинаар байлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж