Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур-2016” наадмын шилдэг 25 дуу тодорсон. 30 дахь удаагийн наадамд шалгарсан дууг энэ сарын 23-ны өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглүүлж, “Гранпри” шагналтныг тодруулах юм. ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг монгол угсаатанд хамааран уг тэмцээнд эстрад, рок, поп гэсэн төрлүүдээр уран бүтээлчид өрсөлдөж байна.
ШИЛДЭГ 25-Д ҮЛДСЭН ДУУГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
1. “Ерөөлөөр амлуулсан эх орон”
Хөгжмийн зохиолч Д.Батсүх, шүлгийг Ч.Алтантүлхүүр, дуучин Д.Дүйнхэржав /найрал дуутай/
2. “Эгийн гол”
Хөгжмийн зохиолч Д.Баттөр, шүлгийг Д.Норовсамбуу, дуучин Ц.Шинэцэцэг
3. “Аав таныхаа дэргэд”
Хөгжмийн зохиолч Н.Бат-Өлзий, шүлгийг О.Шинэбаяр, дуучин Ж.Эрдэнэчулуун
4. “Ийм л сайхан”
Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, шүлгийг Б.Цэрмаа, дуучин Н.Нямсүрэн, Д.Дагиймаа
5. “Монгол аялгуу”
Хөгжмийн зохиолч Н.Ганбаатар, шүлгийг Г.Батболд, дуучин Д.Долгормаа
6. “Миний Монгол”
Хөгжмийн зохиолч, шүлгийг Г.Гэрэлбаатар, дуучин Б.Жавхлантөгс
7. “Дууны сайхан намар”
Хөгжмийн зохиолч Д.Дорлиг, шүлгийг Н.Наадай, дуучин Найрал дууны бүтээл
8. “Хайрын Эгшиглэн”
Хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу, шүлгийг З.Түмэнжаргал /МУСГЗ/, дуучин Д.Отгонжаргал
9. “Хүннү хүлэг”
Хөгжмийн зохиолч Б.Лувсанравдан, шүлгийг Ц.Өнөболд, дуучин Я.Гэрэлчулуун
10. “Ардын дуу шиг аав минь”
Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, шүлгийг Ү.Хүрэлбаатар /МУСГЗ/, дуучин Б.Сарантуяа /МУГЖ/
11. “Ээждээ”
Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, шүлгийг Б.Төмөр, дуучин “Хурд” хамтлаг
12. “Хийморьлог”
Хөгжмийн зохиолч Х.Мөнхбаяр, шүлгийг Т.Гэрэлхүү, дуучин Г.Ганзориг
13. “Омогшил”
Хөгжмийн зохиолч Г.Отгонбаяр, шүлгийг Н.Минжинсайхан, дуучин Ж.Хишигбат
14. “Тэнэгэр их тал”
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг Н.Баянмөнх, дуучин Э.Анхбаяр
15. “Аавтай орчлон”
Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн, шүлгийг Ч.Нандинцэцэг, дуучин Э.Очирсайхан
16. “Гэгээн нутаг”
Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, шүлгийг Х.Чилаажав, дуучин У.Далантай /МУГЖ/
17. “Алтай”
Хөгжмийн зохиолч С.Тараа, шүлгийг Н.Пүрэв, дуучин П.Баярмагнай
18. “Сөрж болдоггүй тавилан”
Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, шүлгийг Л.Гаваасүрэн, дуучин Г.Ариунбаатар /МУГЖ/, Г.Эрдэнэтунгалаг /МУСТА/
19. “Хаврын ганц улиас”
Хөгжмийн зохиолч, шүлгийг Б.Чойжилсүрэн, дуучин Б.Сарантуяа, Б.Чойжилсүрэн
20. “Хаан Чингисийн нутаг”
Хөгжмийн зохиолч Н.Чулуунхүү, шүлгийг О.Ням-Осор, дуучин Ж.Хишигбат
21. “Аргадан дуулах нутаг”
Хөгжмийн зохиолч Л.Идэрбат, шүлгийг Д.Гончигсүрэн, дуучин Ц.Түмэнжаргал
22. “Энх мөнхийн Эх орон”
Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр, шүлгийг Б.Монголжин, дуучин “Консонанс” хамтлаг
23. “Засагт ханы эрчүүд”
Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат, шүлгийг Н.Пүрэв, дуучин Т.Пүрэв-Очир
24. “Зүрхэн нутаг”
Хөгжмийн зохиолч И.Эрдэнэбуян, шүлгийг Л.Оюун-Эрдэнэ, дуучин Б.Болдбаатар
25. “Бүтэн заяа”
Хөгжмийн зохиолч И.Эрдэнэбуян, шүлгийг н.Цэцэнбат, дуучин Б.Батсайхан
Эдгээр 25 дуу шалгарчээ.
Дашрамд сонирхуулахад, “Морин хуур” наадмыг 1987 онд анх зохион байгуулж байсан бол энэ жил 30 настайгаа золгож байна.
Ч.БОЛ