Ихэнх нутгаар хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2017.02.19-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Нутгийн зүүнхэсгээр цас орж,цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2017 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй.Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улзголын хөндийгөөр 10-15 градус, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 градус, бусад 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Хүйтэрч  9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:13 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2017 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар 22-нд нутгийн зүүн хагаст, цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж