Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний Бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр зүүн болон баруун бүсийн аваргын төлөөх цуврал тоглолт Хандгайт дахь Спортын ордонд боллоо.
Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид", Ховд аймгийн "Ховд Алтайн Аргаль", Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех", Орхон аймгийн "Эрдэнэт Икон" багууд шалгараад байгаа билээ.
Өнөөдөр Баруун бүсийн цувралын дөрөв дэх тоглолт болж, 104:101 онооны харьцаагаар "Архангай Алтан Дорнодын дайчид" хожлоо. Одоо тэдэнд алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийг авахын тулд ганц хожил хэрэгтэй болсон бол Ховд дөрвөн тоглолт дараалан хожих хүндхэн даалгавартай үлдлээ.
БАРУУН БҮС:
ЦУВРАЛ 4: "Архангай Алтан Дорнодын Дайчид" – "Ховд Алтайн Аргаль" 3:1
- II.07 – "Архангай Алтан Дорнодын Дайчид" 106-93 "Ховд Алтайн Аргаль"
- II.09 – "Ховд Алтайн Аргаль" 98-118 "Архангай Алтан Дорнодын Дайчид"
- II.13 – "Ховд Алтайн Аргаль" 94 – 88 "Архангай Алтан Дорнодын Дайчид"
- II.18 – "Ховд Алтайн Аргаль" 101- 104 "Архангай Алтан Дорнодын дайчид" тус тус хожоод байна.
Ч.БОЛОР