Модель охидод барьсан гэнэтийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Модель охидод барьсан гэнэтийн бэлэг

"Mongolia's Next Top Model" реалити шоу долоо хоногийн бямба, ням гаригт үзэгчдэд хүрч, дугаар бүр нь сонирхолтой, шинэ содон бэлэгтэйгээр үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гаригийн дугаарыг шүүгч Т.Нансалмаа хөтлөн явуулсан бөгөөд шоуг зохион байгуулагчид нэгэн өвөрмөц бэлэг /сюрприз/-ийг охидод бэлтгэсэн байлаа. Оролцогчдод мэргэжлийн моделиудтай зургаа авахуулна гэж мэдэгдсэн ч тэрхүү моделиуд нь ээж нь байсан нь охидыг үнэхээр шоконд оруулсан юм.

Чамгүй олон хоног гэрээсээ хол байсан охид ээжийгээ тайзны араас гарч ирэхэд цочирдон нулимс унагахгүй байж чадсангүй. Зарим нь дуу алдан ээжийгээ тэвэрч, жаахан охин шиг мэгшин уйлах нь тэднийг балчир хэвээр байгааг, бас гэрээ санаж байгааг харуулж байлаа. Охидын ээжийг нэвтрүүлэгт бэлдэж гоёсон байсан нь ихэд таалагдсаныг тэд хэлж байлаа. Ээжүүд ч баярын нулимсаа барьж чадаагүй юм. Ийнхүү гэнэтийн бэлэг барьсан зураг авалт сорил байсан бөгөөд ээжтэйгээ зургаа татуулсан моделиуд тун чиг сэтгэл өөдрөг байсан.

Гэвч дараа дараагийн зураг авалтууд ялагч, ялагдагчийг тодруулсан хэвээр. Бямба, ням гаригийн дугаараас Мандухай, Т. Сарангэрэл нар гэртээ харьсан юм.

"Mongolia's Next Top Model" реалити шоу нэвтрүүлэг нийт 16 дугаарыг үзэгч та бүхэнд толилуулах бөгөөд 9 дэх дугаарын дараа…

  • Г.Ижилцэцэг

  • Б.Бат-Оюун

  • Ю.Балжидмаа

  • Т.Номин-Эрдэнэ

  • Б.Цэрэндолгор

  • М Анхбаяр

  • Э.Оюунбилэг нарын долоон оролцогч нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэхээр боллоо.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж