II Елизаветагийн зээ охин хуримлав

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

II Елизаветагийн зээ охин хуримлав

Эдинбург хотноо хатан хаан  II Елизаветагийн том зээ охин Зара Филлипс, регбичин Майк Тиндалл нарын хурим ёслол болжээ. Өдгөө 30 настай Зара Филлипс, 32 настай мэргэжлийн тамирчин, регби тоглогч Майк Тиндаллтай гэрлэжээ. Филлипс өөрөө бас тамирчин бөгөөд морин спортын олон төрөлтийн дэлхийн аварга юм.

Хуримын ёслолоор сүйт бүсгүй нь сүүлийн арван жилийн дотор хатан хааны гэр бүлийнхний гоёлыг урлаж байгаа зохион бүтээгч Стюарт Парвины цагаан даашинзаар гоёсон байжээ. Тэдний хуримын ажиллагааг телевизээр дамжуулсан ба Эдинбург хотын гудамжнаа хэдэн мянган хүн цугларсан байв. Зээ охиных нь хурим цар хүрээгээрээ жонон Уильям ба Кейт Миддлтон нарынхаас чухал биш байлаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж