Шайбтай хоккейн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Шайбтай хоккейн тэмцээн болно

“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн тэмцээнийг 2017 оны 2 дугаар сарын 17-ноос 19-нийг дуустал Дархан-Уул аймгийн Дархан сумын хоккейн төв мөсөн талбайд зохион байгуулах гэж байна.

Хоккейн спортыг ахмад болон өсвөрийн хоккейчдын дунд зохион байгуулж, өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой ажээ. Тэмцээнд 16-наас дээш насны тамирчид оролцож бөгөөд багийн бүрэлдэхүүнд 1 дасгалжуулагч, 12 тоглогч оролцоно.

Техникийн зөвлөгөөн 2017 оны 2 дугаар сарын 16-ны 19.00 цагт Дархан-Уул аймгийн Спортын ордонд болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 9906-0813 дугаараас лавлана уу.

ЭХ СУРВАЛЖ: HTTP://DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж