Дабл шотод давхар коктейлтэй, дахиад хямдралтай

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Дабл шотод давхар коктейлтэй, дахиад хямдралтай

Залуус, үзэгчдийг байлдан дагуулсан “Оддын дайн” УСК Энхтайвны гүүрний урд байрлах Дабл шот ресторанд “амилжээ”. Учир нь Номадсын сүлжээ ресторанууд Киноны дүрд хувирч үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж буй нь энэ юм.

Хаалгаар дөнгөж ормогц цагаан нөмрөгтэй зөөгч бүсгүй угтсан нь “Оддын дайн” киноны нэгэн дүр аж. Цаашлаад яг л кинон дээрээ гардаг шиг сансрын хөлөг онгоц, сөнөсөн гараг, баатруудын хувцас хэрэглэлүүдийг байршуулсан нь сонирхол татав. Олонд танигдсан Холливудын киногоор сонголтоо хийсэн нь Дабл шотод тун зохимжтой санагдсан.

Их хотын хөл хөдөлгөөнтэй амьдралд нийслэлчүүд бидний өдөр тутмын хэрэглээ кофе, харин залуус бидний сонголт алжаал тайлах амтат коктейль шүү дээ. Тийм ч учраас би байнгын үйлчлүүлэгчийн хувьд нэгэн үдшийг өнгөрүүлэхээр зорьсон юм.

Энэ удаад миний сонголт “White soldiers” нэртэй шинэ коктейль. “Цагаан дайчид” бол “Оддын дайн”-ы хар хүчний цэрэг, харин энэ удаад миний өмнө шот коктейль болж гал ассан “гайхамшигт үзүүлбэртэй” хамт ирсэн юм. Бас хамт олон, найз нөхдөөрөө үйлчлүүлбэл “Найзууд” багц сонгон амтат пицца, шарсан тахиа зэрэг халуун хоолоо 20% хямдралтай зооглох боломжтой.

Номадсын сүлжээ рестораныхан Кинонд орсон мэт орчноо тохижуулж тусдаа меню гарган үйлчилгээгээ шинэчилсэн нь сонирхолтой шийдэл байлаа. Улаанбаатар хотын сүлжээ 12 ресторанаар үйлчлүүлж тойрон аялал бүртээ гарын бэлэг, урамшуулал ч авах гайхалтай боломжийг бас олгожээ. Харин уг урамшуулалт аян 02 сарын 18 хүртэл үргэлжилнэ.

Хотын хөл хөдөлгөөн, ажлын ачааллаас түр ч болов хөндийрч өөртөө зориулсан гайхалтай өдрүүдийг бүтээхийг хүсвэл та Номадсын сүлжээ ресторануудыг зориорой. Сонирхолтой киноны орчин, хөнгөлөлт урамшуулал нь таныг огтхон ч уйдаахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж