В.Энхболд: Хоёр орны харилцааг өндөр шатанд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

В.Энхболд: Хоёр орны харилцааг өндөр шатанд гаргалаа

Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патилын айлчлал өчигдөр өндөрлөсөнтэй холбогдуулж, Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.Энхболдоос айлчлалын үр дүнгийн талаар тодрууллаа.


-Энэтхэгийн Ерөнхийлөгчийн Монголд хийсэн төрийн айлчлалын гол үр дүн юу байсан бэ?

-Энэ айлчлал хоёр орны харилцааг өндөр шатанд гаргасан айлчлал боллоо гэж би Элчин сайдын хувьд дүгнэж байна. Төрийн айлчлалын үеэр маш олон асуудал тохирлоо. Гурван баримт бичигт гарын үсэг зурсан. Төлөвлөлт, хөгжил, шинэтгэл, батлан хамгаалах, сэтгүүлч солилцох зэрэг асуудлаар баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнээс гадна Энэтхэгийн Засгийн газраас Ардчиллын хамтын нийгэмлэгийг Монгол Улс удирдаж буй  хугацаанд бүхий л талаар дэмжинэ гэдгийг хэллээ. Олон хөтөлбөр, төслийг ойрын үед санхүүжүүлж дэмжихээ илэрхийлсэн. Ялангуяа Монгол Улсад байгаа Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилттэй бүх төсөлд дахин хөрөнгө оруулалт хийж сайжруулах санал хэллээ. Оюутны тоог нэмнэ гэлээ. Тэнд шавилдаг хуврагуудын визийн асуудал шийдэгдлээ.

Энэтхэгийн бизнесийн төлөөлөгчид томоохон төслүүдэд оролцож хөрөнгө оруулахаа илэрхийлсэн. Үүнийг Засгийн газрын байгууллагууд үргэлжлүүлж ажил хэрэг болгох байх. Ийм бодит үр дүнтэй маш сайхан айлчлал боллоо.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж