Адель Грэммийн тайзнаа гэрэлтэв

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Адель Грэммийн тайзнаа гэрэлтэв

Аделийн “Hello” дуугаар энэ жилийн Грэмми эхэллээ. Яг л эхэлсэн шигээ “Hello” дуу, энэ дууны эзэн Адель Грэммийн тайзыг эзэгнэв.

Хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулах 59 дэх удаагийн Грэммийн өмнө хамгийн өндөр хүлээлттэй байсан Адель энэ үдэш нийт таван шагнал хүртэв. Мэдээж Оны шилдэг дуу, шилдэг цомог, шилдэг дуу бичлэг гээд гол гурван шагналыг тэр соронз мэт татжээ.

Лос-Анжелес хотын Стаплс центрт саяхан өндөрлөсөн Грэммийн ёслолоос Chance the Rapper Шилдэг шинэ, залуу уран бүтээлч тэргүүтэй гурван шагнал хүртсэн бол Аделийн адилаар олон шагналд нэр дэвшээд байсан Бейонсегийн “Lemonade” шилдэг урбан темпорари цомгоор шалгарчээ.

“25” цомгоороо Оны шилдэг цомгийн шагнал гардахаар тайзан дээр гарч ирсэн Адель дуучин Бейонсед хандан хэлсэн үг нь олон хүний сэтгэлийг уяраав. “Чи бол бидний гэрэл гэгээ. Намайг, миний найзуудыг, өнгөт арьст найзуудыг минь зоригжуулж, өөрсдийнхөө төлөө бат зогсох тэр л эрч хүчийг өгдөг. Би чамд хайртай, үүрд хайрлах болно” хэмээн Адель хэлжээ. Тэрбээр Шилдэг цомгийн шагналыг өөрөө биш, харин Бейонсе авах нь шударга хэрэг хэмээгээд, Грэммийн эзэнд олгодог шагналаа хугалан хувааж, нэг талыг нь өөртөө үлдээж, нөгөөг нь Бейонсед өгөхийг хүсэв.

Ихэр хүүхэд тээж буйгаа зарласан дуучин Бейонсе гялтганасан алтлаг шар даашинзтай "Love Drought" болон "Sandcastles” дуугаа дуулсан нь энэ үдшийн бас нэгэн чимэг байлаа.


 

“ГРЭММИ-2017” ЁСЛОЛЫН ШИЛДГҮҮД:

 

ОНЫ ШИЛДЭГ ЦОМОГ:

Адель – “25”

ОНЫ ШИЛДЭГ ДУУ БИЧЛЭГ:

Адель – “Hello”

ОНЫ ШИЛДЭГ ДУУ:

Адель – “Hello”

ШИЛДЭГ РЕП ЦОМОГ:

Chance the Rapper – “Coloring book”

ШИЛДЭГ УРБАН ТЕМПОРАРИ ЦОМОГ:

Бейонсе – “Lemonade”

ШИЛДЭГ РОК ДУУ:

Дэвид Боуи – “Blackstar”

ШИЛДЭГ ПОП /ХОСОЛСОН, ХАМТЛАГ/ ҮЗҮҮЛБЭР:

Twenty One Pilots – “Stressed Out”

ШИЛДЭГ ШИНЭ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ:

Chance the Rapper

ШИЛДЭГ ПОП ЦОМОГ:

Адель – “25”

ШИЛДЭГ УЛАМЖЛАЛТ ПОП ЦОМОГ:

Уилли Нельсон – “Summertime: Willie Nelson Sings Gershwin”

ШИЛДЭГ ПОП /ГАНЦААРЧИЛСАН/ ҮЗҮҮЛБЭР:

Адель – “Hello”

ШИЛДЭГ АЛЬТЕРНАТИВ ЦОМОГ:

Дэвид Боуи – “Blacstar”

ШИЛДЭГ РОК ЦОМОГ:

Cage the Elephant – “Tell Me I’m Pretty”

ШИЛДЭГ МЕТАЛ ҮЗҮҮЛБЭР:

Megadeth – “Dystopia”

ШИЛДЭГ РОК ҮЗҮҮЛБЭР:

Дэвид Боуи – “Blackstar”

ШИЛДЭГ РЕП ДУУ:

Дрейк – “Hotline Bling”

ШИЛДЭГ РЕП ҮЗҮҮЛБЭР:

Chance the Rapper ft. Lil Wayne & 2 Chainz – “No Problem”

ШИЛДЭГ R&B ЦОМОГ:

Лала Хэтэвэй – “Lalah Hathaway Live”

ШИЛДЭГ R&B ДУУ:

Максуэлл – “Lake By The Ocean”

ШИЛДЭГ УЛАМЖЛАЛТ R&B ДУУ:

Лала Хэтэвэй – “Angel”

ШИЛДЭГ R&B ҮЗҮҮЛБЭР:

Соланж Ноулз – “Cranes In The Sky”

ШИЛДЭГ АМЕРИКАНА ЦОМОГ:

Уилльям Бэлл – “This Is Where I Live”

ШИЛДЭГ ЛАТИН ПОП ЦОМОГ:

Jesse & Joy – “Un Besito Mas”

ШИЛДЭГ КАУНТРИ ЦОМОГ:

Старгилл Симпсон – “A Sailor’s Guide to Earth”

ШИЛДЭГ КАУНТРИ ДУУ:

Тим МакГроу – “Humble and Kind”

ШИЛДЭГ КАУНТРИ /ГАНЦААРЧИЛСАН/ҮЗҮҮЛБЭР:

Марен Моррис – “My Church”

ШИЛДЭГ КАУНТРИ /ХОСОЛСОН, ХАМТЛАГ/ ҮЗҮҮЛБЭР:

Pentatonix ft. Долли Партон – “Jolene”

ШИЛДЭГ ЖАЗЗ ЦОМОГ:

Жон Скофилд – “Country for Old Men”

ШИЛДЭГ КОНТЕМПОРАРИ ЦОМОГ:

Snarky Puppy – “Culcha Vulcha”

ШИЛДЭГ ДЭНС/ЭЛЕКТРОН ЦОМОГ:

Flume – “Skin”

ШИЛДЭГ ДЭНС ДУУ БИЧЛЭГ:

The Chainsmokers ft. Daya – “Don’t Let Me Down”

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН КИНО:

The Beatles: Eight Days A Week The Touring Years

ШИЛДЭГ ВИДЕО КЛИП:

Бейонсе – “Formation”

ШИЛДЭГ СҮМИЙН НАЙРАЛ ДУУ:

Керк Фрэнклин – “Losing My Religion”

ШИЛДЭГ ТЕАТРЫН ХӨГЖМИЙН ЦОМОГ:

The Color Purple

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж