Оросын ХХ зууны “дулаарлын”-д зориулагдсан сонирхолтой үзэсгэлэнг Третьяковын галерей нээлээ. Сталины дахин шүтэлтийг илчилсэн, хилс хэрэгт гүтгэгдсэн хохирогчдыг цагаатгаж эхэлсэн, шинжлэх ухааны хөгжил дэвшил нэн ялангуяа сансрын салбарт гарсан, нийгэм, соёлын хяналт дарамтыг сулруулсан, сэхээтнүүдийн онгодыг оруулсан , “жараад оныхон” гэх үзэл санааг бүрэлдэхэд чухал нөлөөтэй “дулаарлын” цаг үе нь Оросын болон социалист системийн орнуудын амьдралд гол нөлөөг үзүүлсэн юм. Эрх чөлөөний мэдрэмж нь шинэ эриний системээс хамааралгүй бие даасан санаа бодлыг төрүүлсэн юм.
Оросын нийслэлд нээгдсэн энэхүү үзэсгэлэн нь нийгмийн өөрчлөлтөд зураачид, барималчид, найруулагч нар хэрхэн хандсаныг харуулахаас гадна үл гүйцэгдэх өөдрөг сэтгэл, тухайн цагт үүссэн асуудлуудыг харуулан өгүүлэх юм. Уран зураг, график, баримал, видео зэргээр үзэсгэлэнг гарч байна.
“Атом-сансар” сэдэвт үзэсгэлэнгийн хэсэг нь тухайн үеийн гол үйл явдлуудыг харуулсан бөгөөд Зөвлөлтийн нийгмийн шинэ баатрууд болох оюутнууд ба эрдэмтдийг талаар танилцуулжээ. Дээд боловсрол бүх нийтийнх болж шинжлэх ухаан нийтийн хүртээл болсон тухай энэ хэсэгт “өгүүлдэг”.
Соёл нь хотжилтыг магтан дуулж байсныг үзэсгэлэнгийн “Дэлхийн шилдэг хот” бүлэг өгүүлнэ. Аж амьдралын дээшлэлтийн тухай “Шинэ ахуй орчин бүлэгт харуулжээ. Үзэсгэлэнд “Эцэгтэйгээ өрнүүлсэн яриа” гэсэн булан байгаа.
Үзэсгэлэнгийн сүүлчийн хэсэг нь “Коммунизм руу” гэсэн нэртэй. “Дулаарал” үзэсгэлэн зургадугаар сарын 11 хүртэл нээлттэй байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР