Нефтийн үнийн өсөлт бол “хар алт”-ны олборлолтыг хязгаарлах тохиролцоо нь Оросын төсөвт 1,5 их наяд рублийн ашгийг нэмж орууллаа гэж Нефть экспортлогч нарын байгууллагын дэргэдэх ОХУ-ын төлөөлөгч Владимир Воронков өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.
ОРЕС ба түүнд багтдаггүй орнуудын тохиролцоо нь нефтийн үнийг эрс нэмэгдүүлж чадлаа гэдгийг Воронков мөн онцолжээ.
Хоёрдугаар сарын 10-ны буюу өнгөрсөн баасан гаригт хойд тэнгисийн Brent нефтийн баррелийн үнэ 56,66 доллар хүрч өмнөх өрийн арилжаанаас 1,83 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байжээ. Америкийн Техасын хөнгөн нефть WTI үнээ нэмэн баррель нь 53,83 доллар хүрчээ.
ОРЕС-ийн гишүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тохиролцоонд хүрэн нефтийн хоногийн олборлолтыг 1,2 сая баррелиар буулган 32,5 сая баррельд хүргэхээр болсон юм. Тэгвэл ОРЕС-т үл багтагч 11 орон арванхоёрдугаар сарын 10-нд хоногийн олборлолтыг 558 мянган баррелиар р буулгахаар тохиролцсон юм. Тохиролцоо 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаатайгаар хэрэгжиж эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР