Берлусконийн хэлснээр тэр нь улс төрийн үхэл биш, хувь хүнийг нь устгах ажиллагаа гэнэ. “Тэр өөрөө энэ тухай ам тангараг өгсөн учраас намайг хөнөөх явуулга хийнэ” гэдэгт итгэж буйгаа хэлээд, гэр бүлийнхээ төлөө сэтгэл зовж байна гэжээ.
“Шалгагдсан эх сурвалж” гэдэг талаар сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч тэд энэ мэдээллийг Италийн тусгай албанаас гаргасан гэж үзэж байгаа аж. Сонинд бичихдээ Берлусконид энэ мэдээлэл хүнд дарамт болсон бололтой. Учир нь тэр үүнийг мэдээлж байхдаа чичирч байсан” гэж Corriere della Sera өгүүлжээ. Итали 2011 оны гуравдугаар сараас Ливийн дэглэмийн эсрэг ажиллагаанд оролцож байгаа ба өмнө нь Сильвио Берлускони Европ дахь Муаммар Каддафийн гол холбоотон гэгдэж байлаа. Тэд их ойр байсан ба Жамахирийн лидер италийн ерөнхий сайдаас үйлчилгээний бүсгүйчүүдийн талаар зөвлөмж авч байсан гэж хэвлэлээр бичиж байв.