Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд өнөөдөр өглөө "Khaan quest -2011" олон улсын хамтарсан энхийг сахиулах ажиллагааны нээлтийн ёслол боллоо. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцсон юм. "Khaan quest- 2011" буюу “Хааны эрэлд” олон улсын хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд 16 орны 1100 цэргийн албан хаагч оролцож байгаа юм байна.
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох байнгын тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэ сургуулилт 2003 оноос Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилтаар эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 2006 онд олон улсын сургуулилт болж өргөжин Ази, Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хэрэгждэг таван том арга хэмжээний нэг болсон юм.
Д.ОЮУН