Трампын парадокс: АНУ-ын эдийн засагт цагаачид хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.02.11-нд нийтлэгдсэн

Трампын парадокс: АНУ-ын эдийн засагт цагаачид хэрэгтэй

Дональд Трамп өөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэгэн ер бусын үзэл санааны парадокстай тулгарч магадгүй. Хэрэв тэр ирэх найман жилийн дотор 25 сая ажлын байр бий болгох эрмэлзэлтэй байгаа бол АНУ-д мэдэгдэхүйц тооны хөдөлмөрийн цагаачдыг оруулах хэрэгтэй болно.

Эдийн засгийн циклын хүрээлэнгийн (ECRI) гаргасан тооцоогоор 25 сая ажлын байрыг цагаачлалын  их урсгалгүйгээр бүтээх аргагүй ажээ. Үүний цорын ганц биелэх хувилбар нь ажлын хүчинд оролцох эмэгтэйчүүдийн тоог эрс нэмэгдүүлэх шаардлага юм. Эрүүл эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг нь ажлын хүчинд оролцож байгаа хүмүүсийн тоо гэдгийг ХХ зууны эерэг хандлага харуулсан юм. Тэр нь сүүлийн он жилүүдэд эмэгтэйчүүд ажлын хүчнээс гадуурхагдаж байгаагаас үүдэн муудаж байна.

Бэби-бумерүүд гэгдэх дайны дараах төрөлтийн оргил үеийнхний 28 насны төвшин Трумен ба Картер хоёр Ерөнхийлөгчийн хоорондын үед таарсан юм. Тэр цаг хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүн амын өсөлтийн дундаж жилдээ 1,7 хувь байж ирэв. Энэ XXI зууны эхэн хүртэлх дараагийн 20 жилд эрэгтэй хүний өсөлт дээрхи үзүүлэлтийн дөрөвний гурав эмэгтэйнх нь гуравны хоёрын хэмжээнд байлаа. Хүн амын өсөлт XXI зуунд улам хурдтайгаар буурав.

Картер Ерөнхийлөгчийн үеийнхээс одоо хүн амын өсөлт мэдэгдэхүйц доогуур байгаа гэсэн энгийн зүйлийг  олон хүн анзаарахгүй байна. Жендерийн асуудал ч түгшүүртэй хэвээр байгаа. Дэлхийн II дайны дараа 16 наснаас дээших бүх эрэгтэйчүүдийн 90 хувь ажлын хүчин болж байсан билээ. Эмэгтэйчүүдийнх нь зөвхөн 30 хувь давж байлаа. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүдийн үзүүлэлт байнга доошилсоор тавиад оны дунд үеэс хурдаа жараад оны дунд үе хүртэл нэмсэн байв. Дараа нь 2008-2009 оны хямрал хүртэл удааширсан юм. Одоо эрчүүдийн дөнгөж 69 хувь нь ажиллах хүчин болж байна.

АЖЛЫН ХҮЧИН ДЭХ ОРОЛЦОО, хувиар

Ажлын хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо ХХ зууны эхний хагаст байнга өсч эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн ирсэн байснаа далаад оны дунд үеэс наяад оны эхэн хүртэл хурдтай өсчээ. Харин ная, ерээд онуудад өсөлт нь хурдаа хассаар ХХ зууны төгсөлд 60 хувиас ялимгүй давуу хэмжээнд хүрэв. Ерээд оны сүүлчээр ХХ зууны ажлын зах зээлийн чухал онцлог болсон тэдний ажлын хүчин дэх оролцоо өсөхөө зогссон байна. Үүний зэрэгцээ, технологийн хөгжил ба мэргэжлийн ялгааны бага хөлс зэрэг нь ажлын байр бүтээх үйлдлийг сааруулжээ. Мөн хүн ам зүйн өсөлт удааширч байгаа нь ажлын хүчинд оролцоог багасгаж байна. Тийм учраас Трамп 25 сая ажлын байрыг бий болгох боломжгүй.

Сонгуулийн сурталчилгааны гол урианы нэг бөгөөд Ерөнхийлөгчийн гол амлалтаас Цагаан ордон татгалзахгүй. Тиймээс тэд аажмаар цагаачдын урсгалын саадаа авах хэрэгтэй болно. Магадгүй харин  цагаачдад тавих хяналт чанга байх байлгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж