Г.Хэрлэн V байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2017.02.12-нд нийтлэгдсэн

Г.Хэрлэн V байр эзэллээ

Францын Парис хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн өчигдөр/2017.01.11/ эхэллээ. Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад 13 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо. Манай эрчүүдээс тав нь татамид гарснаас 66 кг-д өрсөлдсөн Г.Хэрлэн ганцаараа медалийн төлөө барилдах эрхийг авсан ч шагналт V байр эзэллээ.  

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн Узбекстан, Казахстан, Израйлын бөхчүүдийг ялан хэсгийн аварга болж, хагас шигшээд үлдээд байсан юм. Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын А.Ардановд 1 минут 43 секундэд цэвэр ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн Маргведашвилид мөн 43 секундэд цэвэр ялагдан шагналт V байрыг эзлэв. Энэ жинд 40 бөх барилджээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, Ж.Амарболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар нар барилдсан ч хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлээ.

Парисын  “Их дуулга”-ын хоёр дахь өдөр/2017.02.12/ эрчүүдээс 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана нар барилдана. 

IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцож байна. Манай улсаас эхний өдөр эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн жүдоч татамид гарснаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн шагналт V байр эзлэв.

ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/

Холбоотой мэдээлэл: https://www.ijf.org/

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж