Германы Финстерау хотноо пара цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас пара цаначин Б.Ганболд өрсөлдөж байна. Тэрбээр өчигдөр болсон 1.5 км-ын спринт уралдаанд 11 байр эзлэв. Тус зайнд нийт 23 тамирчин уралдсанаас Финланд, Украин, Польшийн тамирчид медалийн тавцанд зогслоо.
Энэ удаагийн пара цанын ДАШТ “Пёнчан 2018” өвлийн паралимпийн наадмын өмнө болж, чухал тэмцээн юм. Тус тэмцээнээс тамирчид оноо цуглуулж, “Пёнчан 2018”-д оролцох эрхээ авах учиртай. Манай тамирчин Б.Ганболд одоогоор 110 оноог цуглуулаад байгаа. Тэрбээр “Пёнчан 2018”-д оролцохын тулд 180 оноо ба түүнээс дээш оноог цуглуулах учиртай. Одоо түүнд дахин хоёр зай буюу 10, 20 км-ын уралдаан үлдээд байна.
Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР