Ухаалаг гар утасны цэнэг дуусах гэдэг хамгийн шийдэхэд хэцүү асуудал байдаг билээ. Үүнд зориулж төрөл бүрийн зөөврийн батарей цэнэглэгч, powerbank зэргийг бүтээсэн байдаг. Харин энэ удаад яг л таны түрийвчинд байдаг банкны картууд шиг хэмжээтэй, авсаархан цэнэглэгчийг танилцуулъя.
Энэ бол 2,200 mAh хэмжээ бүхий батарейтай ба андройд iPhone аль алиныг нь цэнэглэнэ. Уг цэнэглэгчээр ухаалаг гар утсуудыг 100 хувь хүртэл бүрэн цэнэглэж болох бол таблетыг 40 хувь хүртэл цэнэглэдэг аж.
Зузаан нь ердөө 4,5 мм учраас та халаасандаа, түрийвчиндээ хийгээд явахад тохиромжтой. Үнэ нь 20 ам.доллар юм байна.
Т.МӨНХ