Цахим блог хэмээн нэрлэгддэг Twitter компанийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд хоёр саяар нэмэгдэн нийт 319 сая болжээ. Нэг улиралд 2 саяар нэмэгдсэн энэхүү үзүүлэлт нь сүүлийн гурван улирлын хамгийн муу үзүүлэлт болж байгаа аж.
Харин орлогын хувьд өнгөрсөн улиралд 717 сая ам.доллар болжээ. Энэ нь мөн л таамаглаж байсанд хүрээгүй муу үзүүлэлт болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Жак Дорси “Бидний үйл ажиллагаа хүн бүрийн хүсч байсан шиг амжилттай байж чадахгүй байгаа ч бүхий л салбарын нэг нөлөө бүхий хүмүүс твиттерийг хэрэглэж, өөрсдийн байр сууриа илэрхийлэх гол хэрэгслийн нэгээр ашигласан хэвээр байна. Энэ бол маш том давуу тал” хэмээн ярилцлагадаа дурджээ.
Т.МӨНХ