Хамгийн нууцлал сайтай гэгддэг BlackBerry брэнд энэ сарын 25-нд шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулахаар болжээ.
Энэхүү шинэ ухаалаг гар утас нь BlackBerry Mercury нэртэй ба 4.5 инчийн дэлгэцтэй, Snapdragon 625 процессортой, 3GB RAM-тай, 3,400mAh батарейтай юм байна.
Мөн 18 болон 8 МР хүчин чадал бүхий камеруудтай аж.
Харин ямар үнэтэй байх талаар хараахан мэдээлэл цацагдаагүй байна.
Т.МӨНХ