М.Уранцэцэг финалд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.02.11-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг финалд үлдлээ

Францын Парис хотноо IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад 13 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Өнөөдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг аваргын төлөө барилдахаар шалгараад байна. Тэрбээр жингээ тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, удаах барилдаанд БНСУ-ын Кан Юу Ёнг, Францын А.Мосдиер, Испаний Фигуероа нарыг дараалан хожин финалд шалгарлаа. Дэлхийн аварга М.Уранцэцэг жингийнхээ аваргын төлөө БНСУ-ын Жон Бу Гёнтой барилдана. БНСУ-ын 25 настай жүдоч Жон Бу Гён 2015 оны Астанагийн ДАШТ-ээс хүрэл, 2016 оны Риогийн олимпийн наадмийн мөнгөн медальт тамирчин юм.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн хагас шигшээд үлдээд байсан. Манай бөх ОХУ-ын А.Ардановд ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

IJF-ийн шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 60 орны эрэгтэй 270, эмэгтэй 161 нийт 431 тамирчин оролцож байна.

ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/

Холбоотой мэдээлэл: https://www.ijf.org/

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж