Луганскийн уурхайн ослоор 24 хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Луганскийн уурхайн ослоор 24 хүн үрэгджээ

Украины Луганск  мужийн "Суходольская-Восточная" уурхайд гарсан дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн уурхайчдын тоо 24 болжээ. Өөр хоёр хүнийг сураггүй болсонд тооцож байна.

Дэлбэрэлтэд нэрвэгдсэн хоёр хүн мужийн төв эмнэлэгт эмчлүүлж байна. Эмч нар тэдний биеийн байдлыг хүнд гэж үзэж байгаа юм. Долдугаар сарын 29-нд гарсан дэлбэрэлтийн үеэр буюу орон нутгийн цагаар 02.00 цагийн орчимд 28 хүн уурхайд байсан гэнэ. Өмнөх баасан гаригт нь Донецкийн Бажановын нэрэмжит уурхайн бэхлэлт нуран найман уурхайчин үрэгдсэн байв. Дөрвөн хүн гэмтсэн бөгөөд гурвынх нь хувь заяа тодорхойгүй байна.

Украины ерөнхийлөгч Виктор Янукович долдугаар сарын 31-ний өдрийг Луганск, Донецскийн уурхайд амь үрэгдэгсдэд зориулан гашуудлын өдөр болгон зарлажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж