
Кашгар хотод бямба гаригийн орой гэмт хэрэгтнүүд улаан гэрэлд зогссон ачааны машины жолоочийг хөнөөгөөд, хүмүүсийг машинаараа дайрч, дараа нь машинаасаа бууж ирэн тааралдсан хүмүүсээ хутгалж эхэлжээ. Тэдний нэгийг гудамжинд байсан хүмүүс хөнөөж, хоёр дахийг нь цагдаа нар барьсан байна.
2009 оны долдугаар сард Шинжаан-Уйгарын захиргааны төв Урумчи хотод уйгарууд ба хань үндэстний хооронд мөргөлдөөн гарсан юм. Тэр үеэр 197 хүн алагдаж, 2000 орчим хүн шархатсан байв. Тэр жилийн аравдугаар сард үймээнийг өдөөсөн гэх долоон хүнийг шүүн цаазаар авах ялаар шийтгэж байсан юм.
Ш.МЯГМАР