О.Жавзмаа, Э.Гандиймаа нар эхний тойрогт ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.02.12-нд нийтлэгдсэн

О.Жавзмаа, Э.Гандиймаа нар эхний тойрогт ялагдлаа

Францын Парис хотноо болж буй жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд О.Жавзмаа, Э.Гандиймаа нар зодоглосон ч эхний тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын зургаан эмэгтэй жүдоч Парисын татамид өрсөлдсөнөөс нэг мөнгөн медаль хүртсэн. Тодруулбал, 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй М.Уранцэцэг ганцаараа медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн онд Риогийн наадамд ялагдаж байсан БНСУ-ын Жон Бу Гён дахин таарч нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм.

Манай эрчүүдээс өчигдрийн барилдаанд Г.Хэрлэн шагналт V байр эзэлсэн бол өнөөдөр 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдаж байна.

ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/

Холбоотой мэдээлэл: https://www.ijf.org/

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж