Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадмын эхний өдрийн онцгой бэлгийг уртын дууч Д.Шижирмаа хүргэлээ. Тэрбээр электрон хөгжмийг аман хуур хөгжимтэй хослуулсан аялгууг хөглөж, дотоод, гадаадын иргэдээс “wow” үнэлгээг авсан юм. Уртын дууч Д.Шижирмаа Улаанбаатар чуулгын уран бүтээлч аж.
Түүний "Гэр бүлийн баяр"-ын бэлгийг сонирхоно уу.
Г.БАТ