АНУ-ын тэнгисийн цэргийн бөмбөгдөгч онгоцны 2/3 нь ажиллагаагүй байгааг CNN мэдээлжээ. Цэргийн бөмбөгдөгч “F/A 18” онгоцны 62 хувь орчим нь сэлбэг хэрэгсэлгүйгээс болж засварт орж чадахгүй, нислэг үйлдэх боломжгүй байгаа аж. Түүнчлэн тэнгисийн цэргийн нийт нисэх онгоцны 53 хувь нь үйлчилгээнээс гарсан байгаа гэнэ. Энэ нь олон шалтгаантай боловч төсөв хүрэлцэхгүй байгаа нь гол асуудал болжээ. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгч байх үед Конгресс төсөв танах шийдвэр гаргасан аж.
“F/A 18” байлдааны онгоц нь 6000 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай боловч АНУ-ын тэнгисийн цэргийн зарим нисэх онгоц 8000-9000 цаг нислэг үйлджээ.
Эх сурвалж: CNN
Б.ТУЯА