Үнсэнд дарагдсан Алеппо: Өмнө ба одоо

Хуучирсан мэдээ: 2017.02.14-нд нийтлэгдсэн

Үнсэнд дарагдсан Алеппо: Өмнө ба одоо

Сирийн хамгийн их хүн амтай Алеппо хотын түүх Христийн тооллоос 6000 жилийн өмнөөс эхтэй. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн олон барилга, байгууламжтай Алеппо хотыг эрт цагт Торгоны зам дайрч байсан бол 1869 онд Суэцийн сувгийг нээснээр зүүн, барууныг холбосон худалдааны замын гол чиглэл болж байв.

Алеппо хот дайн эхлэхээс өмнө 2.3 сая орчим хүн амтай, аж үйлдвэр, санхүүгийн төв байлаа. Үзэсгэлэнт Алеппо хот Сирийг зорих жуулчдын хамгийн ихээр зорчдог хотуудын нэг байлаа.

Алеппо хот-2009

Алеппо хот-2014

Алеппо хот XIII зуунд ид цэцэглэн хөгжиж байсан ч 1260 онд монголчуудын дайралтад өртөж байсан түүх бий. Доголон Төмөр хааны байлдан дагууллын үед буюу 1348 онд хотод тахал гарч, олон зуун хүн амиа алдаж байжээ. Монголчуудын дайралтын дараа Османы эзэнт гүрний дор Алеппо хот Дорныг Европтой холбосон худалдааны гол зам болсон юм. Орчин үеийн Сири дэлхийн I дайны дараа байгуулагдаж, 1945 онд тусгаар тогтнолоо зарласнаар Алеппо хот нийслэл Дамасктай өрсөлдөхүйц хэмжээний аж үйлдвэрийн төв болон хөгжиж, хүн амын тоо 300 мянгаас 2.3 сая болж нэмэгджээ. Гэвч Сирийн иргэний дайнаас хойш өдгөө Алеппод 275 мянган хүн бүслэлтэд амьдарч байна.

Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас нь буулгахын төлөөх тэмцлээр эхэлсэн иргэний дайны улмаас Сирийн хойд хэсгийн Алеппо хотод 2012 оны долдугаар сард эхний бөмбөгийг хаяжээ. 2015 оны есдүгээр сараас ОХУ агаараас цохилт өгч эхэлснээр сүйрлийн хэмжээ үлэмж нэмэгдсэн байна. Сирид 2011 онд эхэлж, бүхэл бүтэн зургаан жил үргэлжилж буй иргэний дайнд 400 мянган хүн амь үрэгдээд байна. Энэ бол энх цаг, XXI зуунд тохиож буй аймшигтай, хар дарсан амьдрал.

Сирийн сөргөлдөгч талууд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд гал зогсоох хэлэлцээнд хүрснээс долоо хоногийн дараа Засгийн газар Алеппо хотод хяналтаа тогтоосноо зарлаад байгаа. Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Алеппод эрчимтэй дайралт хийснээр босогчид ухарч эхэлсэн бөгөөд Улмаар Турк, ОХУ-ын зуучлалаар дамжуулан Сирийн талууд гал зогсоох тохиролцоонд хүрчээ.

Исламын шашны суннит урсгалыг баримтлагч босогчдын бүлгийг АНУ, Саудын Араб, Турк улсууд дэмжиж байгаа бол Башар аль-Ассадын талд Иран, ОХУ зогсч буй.

XIII зууны үеийн цайз-2010

XIII зууны үеийн цайз-2016

Алеппо хотын нэрийн хуудас болсон XIII зууны үеийн цайз бөмбөгдөлтийн улмаас гэмтжээ. Цайзыг Сирийн Засгийн газрын арми хамгаалалтын гол түшиц газар болгож байснаас босогчдын дайралтад илүүтэй өртсөн байна.

Цайзын баруун талд орших Их сүмийг VIII-XIII зууны хооронд барьж босгосон ч өдгөө балгас л үлджээ. Сүмийн XI зуунд баригдсан 45 метр өндөр цамхагийг 2013 онд нураасан байна.

Аль-Шибани сургуулийн гадна талбай-2009

Аль-Шибани сургуулийн гадна талбай-2016

XII зуунд байгуулагдсан аль-Шибани сургууль нь Их сүмийн өмнө талд оршдог бөгөөд сэргээн засварласны дараа урлагийн тоглолт, үзэсгэлэн зохион байгуулах гол газар болж байжээ.

XIII зуунд байгуулагдсан Хаммам аль-Нахасин хар зах нь сүмийн өмнө хэсэгт Алеппо хотын төвд оршдог байв. Тус захад байрлах эрэгтэйчүүдийн халуун усны газарт  жуулчид ихээр очдог байжээ.

Алеппо хотын хамгийн том  худалдааны төв Схахба -2009 ба 2014

Худалдааны төвийг Исламын улс зэвсэгт бүлэглэл Сирийн аль-Нусра жихад бүлэглэлээс эзэлж авсныхаа дараа шорон болгон ашиглах болжээ.

Их сүмийн дотор -2010

 Их сүмийн дотор- 2013

 Алеппо хот-2009

Алеппо хот-2016

Аль-Ждейдех эртний эдлэл, гар урлалын дэлгүүр-2009

Аль-Ждейдех эртний эдлэл, гар урлалын дэлгүүр орших гудамж-2009

Алеппо хотын аль-Шаар дүүрэг -2016

Алеппо хотыг гудамж-2009

Алеппо хотын гудамж-2016

аль-Ждейдех дэлгүүрийн ойролцоох гудамж-2009

Алеппо хотын аль-Катержи дүүрэг -2016

Алеппо хотын Худалдааны гудамж-2009

Алеппо хотын Фардоус дүүрэг -2016

Сүм-2009

 Их сүмийн дотор-2009

Их сүмийн дотор-2014

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж