Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан хэсэг сэтгүүлчид онц их хурлыг хуралдуулах шаардлагыг энэ сарын 25-нд тавьсан билээ. Тэгвэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шаардлагын хариуг өгсөн байна. Шаардлагын хариуд "Сэтгүүлчдийн онц их хурлыг хуралдуулах үндэслэлээ тайлбарласнаас нь үзвэл мэдээлэл ихээхэн дутмаг, МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооны үйл ажиллагааг өөчлөн муучлахыг урьтал болгосон нь харамсал төрүүлж байна. Ажил үйлсэд хэрэгтэй санал санаачилга, шударга шүүмжлэлийг бид маш дуртайяа хүлээж авах болно. МСНЭ-ийн дүрэмд зааснаар тус байгууллагын их хурал гурван жил тутамд нэг удаа болдог бөгөөд сүүлчийнх нь их хурал 2008 оны арваннэгдүгээр сард болсон билээ. МСНЭ-ийн Гүйцэтгэх хороо 2011 оны долдугаар сарын 1нд хуралцаж ээлжит IҮ их хурлаа 2011 оны арваннэгцүгээр сарын 25-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ тухай мэдээллийг нийт сэтгүүлчдийн салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн. Төвийн сонин хэвлэл, радио телевизээр тухайн үед нь ил тод мэдээлсэн билээ. Иймд МСНЭ-ийн IҮ их хурал товлосон цаг хугацаандаа болно" хэмээн МСНЭ-ийн Гүйцэтгэх хорооноос мэдэгджээ.