Ука ”Хайр хөгжим юм уу?”

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Ука ”Хайр хөгжим юм уу?”

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Укагийн шинэхэн "Хайр хөгжим юм уу?" дуу цацагдаж эхэлжээ. Түүний энэ удаагийн дуу нь тун удахгүй нээлтээ хийх гэж буй гурав дахь цомог болох "Хөг-Жим" цомогт багтсан аж.

Сонирхуулахад уг дуугаа "Алтан Өргөө" киноны хөгжмөөс сэдэвлэсэн бөгөөд дууны аяыг Монгол Улсын Ардын жүжигчин Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, үгийг Оки буюу Б.Одбаяр бичиж, “Lemon” студийн хамт олон бүтээсэн байна.

Дуучин Укагийн “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу цацагдсан даруйдаа л залуусыг байлдан дагуулж, монгол үндэсний дээлний шинэлэг загварыг гаргасан билээ. Харин энэ удаа дуучин бүсгүй дахин үндэсний дээлээрээ гоёжээ.

Ука анхны бие даасан цомгоо “I am in Love” хэмээн нэрлэсэн бол хоёр дахь цомгоо “11/06 Album” нэртэйгээр гаргаад байгаа билээ.

"Алтан Өргөө" киноны хөгжмөөс сэдэвлэсэн "Хайр хөгжим юм уу?" дууг сонсоцгооё.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж