Замын хөдөлгөөнийг 600 гаруй албан хаагч, сонсогч зохицуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.12-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнийг 600 гаруй албан хаагч, сонсогч зохицуулж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэж байгаа.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн албаны 440 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Иймд жолооч, зорчигч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж