
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ багийн тухайд зохион байгуулагч орон гэдгээр давуу эрхтэй, дэлхийн аваргад ямар нэг саадгүйгээр оролцоно. Харин Европ тивийн сонгон шалгаруулалтын есөн хэсгээс тэргүүлэгч багууд нь шууд эрхээ авах учир гол анхаарал тэр зүгт хандаж байсан. Харин тэдгээр есөн хэсгээс хэсэг бүртээ хоёрдугаарт бичигдсэн багуудаас үзүүлэлтээр илүү найм нь плей-оффын шатанд өрсөлдөж, дөрөв нь 2014 онд Бразилийг зорих эрхтэй болох юм.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг В хэсэгт сугалаа таарсан бөгөөд тэднийг Дани, Чех, Болгар, Армян болон Мальт гэсэн боломжийн учраа хүлээж байна. 2010 оны дэлхийн дэд аварга Голландын баг Турк, Унгар, Румын, Эстони, Андоррагийн багийн хамт D хэсэгт таарсан бол Герман, Швед, Ирланд, Австри, Фароэн арлууд болон Казахстаны багууд С хэсэгт өрсөлдөхөөр болж байна. Харин А хэсэгт Шотланд, Уэйлс, Хорват, Серби, Бельги болон Македоны багууд сугалаагаар таарчээ.
Харин Африк тивээс таван баг дэлхийн аваргад оролцох эрхээ авна. Тэгвэл, Хар тивийн гол төлөөлөл болсон Гана болон Кот Д’Ивуарын багуудыг хүндхэн даалгавар хүлээж байна. 2010 оны дэлхийн аваргаар Уругвайн шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдсанаар шөвгийн наймын шатнаас нутаг буцаж байсан Ганын шигшээ Замби, Суданаас гадна Лесото болон Бурундигийн багтай таарсан бол Кот Д’Ивуарын шигшээ баг Морокко, Гамби, Чад болон Танзанийн багтай өрсөлдөнө.
Харин Ази тивд, тивийн аварга Япон болон Хойд Солонгосын багууд нэг хэсэгт таарсан бол Австралийн шигшээ, Саудын Араб, Оман болон Тайландын багууд нэг хэсэгт багтаж, дэлхийн аваргын эрхийн төлөө тэмцэлдэнэ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч Бразили давуу эрхтэйгээр ДАШТ-д оролцох эрхээ авсан бол FIFA-д гишүүнчлэлтэй бусад 200 орон 31 эрхийн төлөө 824 тоглолт хийх юм.
2014 оны ДАШТ-ий урьчилсан шатны сугалаа:
Африк:
А хэсэг: Өмнөд Африк, Ботсван, Төв Африк, Сомали, Этиоп
В хэсэг: Туниси, Капе Вердийн арлууд, Сьерра Леон, Эквадорын Гвиней, Мадагаскар
С хэсэг: Кот Д’Ивуар, Морокко, Гамби, Чад, Танзани
D хэсэг: Гана, Замби, Судан, Лесото, Бурунди
Е хэсэг: Буркина Фасо, Габон, Нигер, Сан Томе Принсипи, Конго
F хэсэг: Нигери, Малави, Сейшелийн арлууд, Кени, Жибути, Намиби
G хэсэг: Египет, Гвиней, Зимбабве, Коморын арлууд, Мозамбик
Н хэсэг: Алжир, Мали, Бенин, Эритрей, Руанда
I хэсэг: Камерун, Ливи, Гвиней-Биссау, Того, Свезиланд, Ардчилсан Конго
J хэсэг: Сенегал, Уганда, Ангол, Мавритан, Либери
Ази:
А хэсэг: БНХАУ, Иордан, Ирак, Сингапур
В хэсэг: БНСУ, Кувейт, Арабын нэгдсэн Эмират, Ливан
С хэсэг: Япон, Узбекистан, Хойд Солонгос, Сири
D хэсэг: Австрали, Саудын Араб, Оман, Тайланд
Е хэсэг: Иран, Катар, Бахрейн, Индонези
Хойд, Төв Америк, Карибийн бүсийн орнууд /Хоёрдугаар шат/:
А хэсэг: Эль Сальвадор, Суринам, Кайманы арлууд, Доминикан
В хэсэг: Тринидад ба Тобаго, Гайаны арлууд, Барбадос, Бермуд
С хэсэг: Панама, Доминика, Никарагуа, Багамын арлууд
D хэсэг: Канад, Сан Китт ба Невисийн арлууд, Пуэрто Рико, Сент Лусия
Е хэсэг: Гренада, Гватемала, Сент Винсент ба Гренадиний арлууд, Белиз
F хэсэг: Гаити, Антигуа ба Барбудас, Куракао, Виржиний арлууд
Хойд, Төв Америк, Карибийн бүсийн орнууд /Гуравдугаар шат/:
А хэсэг: АНУ, Ямайк, II шатны Е хэсгийн ялагч, II шатны F хэсгийн ялагч
В хэсэг: Мексик, Коста Рика, II шатны А хэсгийн ялагч, II шатны В хэсгийн ялагч
С хэсэг: Гондурас, Куба, II шатны D хэсгийн ялагч, II шатны С хэсгийн ялагч
Далайн орнууд:
А хэсэг: Вануати, Шинэ Каледони, Самоа, Тахити
В хэсэг: Фижи, Шинэ Зеланд, Соломоны арлууд, Папуа Шинэ Гвиней
Европ:
А хэсэг: Хорват, Серби, Бельги, Шотланд, Македон, Уэйлс
В хэсэг: Итали, Дани, Чех, Болгар, Армян, Мальт
С хэсэг: Герман, Швед, Ирланд, Австри, Фароэн арлууд, Казахстан
D хэсэг: Голланд, Турк, Унгар, Румын, Эстони, Андорра
Е хэсэг: Норвеги, Словени, Швейцарь, Албани, Кипр, Исланд
F хэсэг: Португали, ОХУ, Израиль, Хойд Ирланд, Азербайжан, Люксембург
G хэсэг: Грек, Словак, Босния Герцеговина, Литва, Латви, Лихтенштейн
H хэсэг: Англи, Монтенегро, Украин, Польш, Молдав, Сан-Марино
I хэсэг: Испани, Франц, Белорусь, Гүрж, Финлянд