Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан залуу хөгжимчдийн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн “Жаргалтай залуу нас” концертыг тоглохоор болжээ. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн 19.00 цагт театрын тайзнаа тоглогдох уг тоглолтод дэлхийн олон сонгодог бүтээлийг залуу хөгжимчид амилуулах юм. Учир нь тус театраас симфони найрал хөгжимчдийн дунд цөөхүүл хөгжмийн шилдэг, шинэ бүтээлийн уралдааныг гурван сарын хугацаанд зарлаж, шилдгүүдийг тодруулсан байна.
Гэгээн хайрын баярын өдөр сонгодог хөгжмийн орчинд нэгэн оройг хайртайгаа өнгөрүүлэх ганцхан боломжийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид олгож байна.
"Хэрэв манай дэлхий дээр өөр гарагийн хүн ирээд, түүнд хүн төрөлхтнийхөө тухай ганцхан цагт багтаан танилцуулах хэрэг гарвал Л.В.Бетховены 9-р симфонийг сонсгоход л болно." хэмээн Оросын нэрт хөгжмийн зохиолч С.Танеев дурсан тэмдэглэсэн байдаг.
Ч.БОЛ