Хонгконгийн метронд баасан гаригийн/2017.02.10/ өглөө нэгэн эрэгтэй гал тавьснаас 17 хүн гэмтжээ. Гэмтэж түлэгдсэн хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Галыг метроны ажилчид хамтран унтраасан байна.
Цагдаа нар сэжигтнээр 60 настай эрэгтэйг баривчилсан бөгөөд гал тавьсан хэрэг “террорист халдлага” гэх нотолгоо байхгүй гэдгийг онцолжээ. Гэсэн ч энэ хэрэгт бүрэн гүйцэт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Хонгконгийн ерөнхийлөн захирагч Люн Чун Ин шаардсан байна. Галын улмаас метроны буудал хаагдаж, зарим чиглэлийн үйлчилгээ тасалджээ.
Хонгконгийн нийтийн тээврийн үйлчилгээ аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангаснаараа сайшаагддаг бөгөөд ийм хэрэг гарах нь ховор аж.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА