Японд дахин газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.07.31-нд нийтлэгдсэн

Японд дахин газар хөдлөв

Японы эргээс зүүн өмнө орших хэсэгт орон нутгийн цагаар өглөө 03.53 минутад 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай ВВС мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Иваки хотоос зүүн урагш 18 км, Фукушима станцаас 186 км зайтай байсан аж. Газар хөдлөлийн эпи төв нь газрын гүнд 44 км байсан гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Энэ газар хөдлөлтөөр Токио хотын барилга байшин чичирхийлсэн бөгөөд одоогоор сүйрэл болон хүмүүс гэмтсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн цунами болох тухай урьдчилсан анхааруулга зарлагдаагүй юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж