Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен мэдэгдэхдээ, тус орны өрийг баригчдад ямар мөнгөөр өрөө авах нь чухал биш гэж хэлсэнтэй хөрөнгө оруулагч нар санал нийлэхгүй байна хэмээн Bloomberg бичлээ.
Хэрэв өрийн үнэлгээг шинээр хийх нь бодит болбол, “Бид өөрсдийн байр суурийг эргэн харахаас өөр аргагүй" хэмээн Banque Audi компанийн Янник Над Женев хотноо мэдэгджээ. Түүний хэлснээр, хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулагч нар валютын эрсдэлийг гаргуулахгүйн үүднээс хатуу валютаар төлбөр авахаасаа илүүтэйгээр орон нутгийн мөнгөөр илүү ашиг олох сонирхолтой. Ийм зүйлийг Францаас ч хүлээж байгаа гэнэ.
“Үндэсний фронтын” лидер сонгогчдоо Европын нэгдсэн валютаас татгалзахыг уриалан тэдний амьдралд нөлөөлүүлэхгүйгээр үүнийг хийнэ гэж итгүүлэхээр оролдож байгаа юм. Франкийг эргүүлэн эргэлтэд оруулахдаа тэр Францын Банкийг хяналтад аван, франк хэвлүүлэн нийгмийн хангамж, Засгийн газрын санхүүгийн үүргийн гүйцэтгэлийг түүгээр төлж эхлэх юм.
Ле Пен пүрэв гаригт телевизээр ярихдаа, еврог солих өөрийн санааг хамгаалан тэр нь хөрөнгө оруулагчид ба францчуудын амьдралд огт нөлөөлөхгүй гэсэн юм. Түүний ярианы дараа Францын төрийн үнэт цаасны эрэлт дөрвөн жилд байгаагүй хэмжээгээр унасан байлаа. Ингэснээр тэдний ашгийн хэмжээ буурч байна гэсэн үг болов.
"Хэн Францын өрийг атгаж байгаа нь бидэнд огт хамаагүй, гол нь тэр өр ямар ангиллын гэрээнийх вэ гэдэгт л асуудал байгаа” хэмээн Ле Пен хэлсэн юм. Түүний хэлж байгаар бол Францын өрийн 90 хувь нь францын хууль хяналтынх бөгөөд зөвхөн 10 хувь нь л эрсдэлтэй байж болох гэнэ.
Францын өрийн өөрчлөлт нь чансааны ихэнх агентлагуудын нүдэнд дефолт гэж харагдана гэж шинжээчид хэлж байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР