Ардчилсан нам өнөөдөр /2017.02.12/ VII их хурлаа хийж, намын дарга С.Эрдэнэ тамгаа хүлээн авлаа. Тэгвэл С.Эрдэнийн “гал тогоог” хэн сахих вэ гэдэг нь өнөөдөр тодорхой болно.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Туваан томилогдох сурагтай. Учир нь намын дүрмээр намын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр үдээс хойшдоо Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг их хуралд оруулж батламжлуулна гэдгээ мэдэгдсэн.
Дээрх албан тушаалд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан томилогдох магадлал хамгийн өндөр байгаа гэж гишүүд нь жиг жуг хийж байна.
Ш.ОЧ