Польшийн ерөнхий сайд ослоор гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.11-нд нийтлэгдсэн

Польшийн ерөнхий сайд ослоор гэмтжээ

ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙ САЙД БЕАТА ШИДЛО

Польшийн ерөнхий сайд Беата Шидло баасан гаригт/2017.02.10/ өмнөд хэсгийн Освенцим хотод автомашинтай осолдсон байна. Түүний сууж явсан лимузин автомашин мод мөргөснөөс ерөнхий сайд хөнгөн гэмтэл авчээ. Өдгөө 53 настай Беата Шидло нэн даруй Варшав руу буцаж, эмнэлгийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлэв. Одоогоор ослын шалтгааныг цагдаа нар мөрдөн шалгаж байгаа аж.

Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрбээр Израйль улсад мотоциклтой явж байгаад онхолдсон байв. Азаар Беата Шидло гэмтэж бэртээгүй аж.

Түүнчлэн сүүлийн үед Польшийн ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд мөн автомашины осолд оржээ. Иймээс төрийн тусгай хамгаалалтын асуудал хариуцсан дарга нартай Польшийн дотоод хэргийн сайд шуурхай хурал зарлан уулзсан байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж