Швейцарийн иргэншил авах журмыг хөнгөвчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Швейцарийн иргэншил авах журмыг хөнгөвчилж магадгүй

Швейцарийн иргэншил олгох нөхцөлийг зөөлрүүлэх эсэх талаарх санал асуулга өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрлөө. Урьдчилсан байдлаар санал өгсөн иргэдийн 55 хувь нь зөөлрүүлэхийг дэмжжээ. Санал асуулгын эцсийн дүн гарч шаардлагыг зөөлрүүлнэ гэвэл Швейцарьт ирж суурьшсан гаднын иргэдийн гурав дахь үеийнхэн тус улсын иргэншил авч болох юм.

Одоо мөрдөгдөж байгаа журмаар Швейцарьт гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд шууд иргэншил олгодоггүй, мөн гадаадын иргэн иргэншил авахын тулд дор хаяж 12 жил амьдарч байж хүсэлтээ өгөх ёстой. Иргэншил олгох процедур нарийн төвөгтэй. Гадаадын иргэнд Швейцарийн иргэний үнэмлэх олгох эцсийн шийдийг хотын зөвлөл гаргадаг. Хотын зөвлөлөөс зохион байгуулах арга хэмжээн дээр хотын иргэд хүсэлт гаргасан гадаадын иргэн Швейцарийн ёс заншилтай хэр сайн танилцаж, мэдсэнийг асуухаас гадна хүссэн асуултдаа хариулт авах эрхтэй ажээ.

Амралтын өдрөөр явагдсан санал асуулгаар швейцарьчууд дэглэмийг зөөллөнө гэвэл энэ процедурыг хөнгөвчлөх юм.

Гэхдээ шинэ өөрчлөлт нь эцэг эх нь Швейцарьт байнга оршин суусан 25 хүртэлх насны залуучуудад хамаарах юм.

Байнга оршин сууж байгаа хүнээс нийгэмтэйгээ зохицож чадсан эсэхийг асуух нь буруу гэж үзсэн учраас ийнхүү нөхцөл шаардлагыг зөөлрүүлэхээр санал асуулга явуулж байгаа юм. Хэрвээ шинэ журам үйлчилж эхэлбэл одоо Швейцарьт оршин сууж байгаа гадаадын иргэдийн 25 хувь нь иргэншил авна гэж тооцоолж байна.

Энэ санал асуулгыг дэмжихгүй хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд тэдний үндэслэл нь шинэ журам Швейцарийн нийгмийг исламжуулна гэж үзэж байгаа.

Гэхдээ саяны санал асуулга эхнийх нь биш юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд энэ журмыг зөөлрүүлэх санаачилга гурван ч удаа гарсан ч тухай бүр амжилтад хүрч байгаа юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж