Адууны баяр Монголыг таниулах сурталчилгаа болсон

Хуучирсан мэдээ: 2017.02.13-нд нийтлэгдсэн

Адууны баяр Монголыг таниулах сурталчилгаа болсон

“Талын түмэн адуу-2017“ адууны баярыг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн баяр БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Талын түмэн адууны баяр  энэ сарын 18,19-ны өдрүүдэд болох юм. Энэ талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Талын түмэн адуу-2017” баярыг “Мөнх харилцаа” төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа бөгөөд Э. Цэрэнбат: “Монгол адуугаа сурталчлан таниулах зорилгоор “Талын түмэн адуу-2017” баярыг зохион  байгуулж байна.  Адууны баяр Алтанбулаг суманд болно.  Анх 2016 онд бид адууны баярыг зохион байгуулах үед Шарга азарганы зургийг Английн алдарт дуучин Элли Гоулдинг гэгч дуучин бүсгүйтэй төстэй дэлхийн хэвлэлүүд онцолж бичсэн. Уг зураг2016 онд дэлхийн шилдэг амьтны зураг төрөлд шалгарсан” гэв.

Тэмцээний үеэр “Шургуу-2017” наадам зохиож, уран уургач, бугуйлч, шалгаруулах гэнэ. Мөн “Эрэмгийн адуучин” буюу уурга шүүрэх, эмнэг бугуйлдах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ? Зэрэг нутгийн иргэдийн дууны тэмцээнийг зохиох аж. Энэ удаагийн адууны баяраар 10 гаруй жуулчин оролцохоо мэдэгдсэн

Мөн Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас улсын аваргын тэмцээнд амжилттай сайн оролцож байсан уургач бугуйлч нар оролцох гэнэ.

Үзэгчид үзүүлбэр үзээд зогсохгүй морь унаж, монгол дээл хувцас өмсөж зургаа авхуулах, боломжтой аж. Түүнчлэн Улаанбаатар хотоос нэгдсэн журмаар автобус үйлчилнэ. Автобусны замын зардал таксны үнэнд багтаасан гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Б.ОЮУНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж