Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтууд МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болж байна. Баруун бүсийн аваргын төлөө Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид", Зүүн бүсийн аваргын төлөө Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех", Орхон аймгийн "Эрдэнэт Икон" багууд шалгараад байгаа билээ. Тэгвэл багуудын цувралын хоёр болон гурав дахь тоглолт ирэх даваа гаригт болохоор тов гарсан байна.
Багуудын хувьд түрүүлж дөрөв хожсон нь 2016-2017 оны Үндэсний лигийн аваргын төлөө тоглох юм. Одоогоор цувралыг Архангай аймгийн "Архангай Алтан Дорнодын Дайчид" 2:0, зүүн бүсээс Сүхбаатар аймгийн "Сүхбаатар Альянс Тех” 2:1-ээр тэргүүлж байна.
БАРУУН БҮС /Түрүүлж дөрөв хожсон нь финалд үлдэнэ/
ЦУВРАЛ 2: "Архангай Алтан Дорнодын Дайчид" – "Ховд Алтайн Аргаль" 2:0
- II.07 – "Архангай Алтан Дорнодын Дайчид" 106-93 "Ховд Алтайн Аргаль"
- II.09 – "Ховд Алтайн Аргаль" 98-118 "Архангай Алтан Дорнодын Дайчид"
ЗҮҮН БҮС:
ЦУВРАЛ 3: "Сүхбаатар Альянс Тех"– "Эрдэнэт Икон" 2:1
- II.02 – "Эрдэнэт Икон" 92-100 "Сүхбаатар Альянс Тех"
- II.07 – "Сүхбаатар Альянс Тех" 94-100 "Эрдэнэт Икон"
- II.09 – "Сүхбаатар Альянс Тех" 96-86- "Эрдэнэт хот Икон" тус тус хожил аваад байна.
Ч.БОЛ